Сурагчдын амралт энэ сарын 28-ний өдрөөс эхэлнэ. Тэгвэл маргаашнаас /2023.12.18/ сурагчдыг цахимаар хичээллүүлэх шийдвэрийг холбогдох яамнаас гаргажээ. Өөрөөр хэлбэл, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Энэхүү асуудлаар өнөөдөр /2023.12.17/ 11:00 цагт Боловсролын ерөнхий газраас мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Ёстой зөв шийдвэр бн
зөв2
зөв шийдвэр гаргажээ