“Их 7” бүлгийн төв банк, сангийн яамны тэргүүнүүд Украины асуудлаар хэлэлцээ хийнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 19

“Их 7” бүлгийн сангийн сайд, төв банкны тэргүүн нар өнөөдөр /2023:12:19/ цахим хэлэлцээ хийнэ гэж уулзалтыг даргалах Японы сангийн сайд Шүньичи Сүзүки мэдээлжээ.

Уулзалтаар талууд Украинд үзүүлэх тусламж болон бусад асуудлыг хэлэлцэх аж. Япон улс 2023 онд “Их 7” бүлгийг даргалсан. Энэ оны турш тус бүлгийн хэлэлцэх асуудлын гол сэдэв нь Украинд тусламж үзүүлэх асуудал байлаа. 

2024 онд “Их 7” бүлгийг Итали удирдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top