Израил нэг долоо хоног завсарлага авах санал тавьжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 20

Израил Хамас хөдөлгөөнд хандан олзлогсдыг суллах шинэ хэлэлцээрийн хүрээнд нэг долоо хоног цэргийн ажиллагааг зогсоох санал тавьжээ.

Саналыг Израилын тагнуулын “Моссад” агентлагийн тэргүүн Давид Барнеа Хамас хөдөлгөөнтэй хэлэлцээг дахин эхлүүлэх, олзлогдсон 40 хүнийг суллах зорилгоор тавьжээ. Эдгээр 40 хүний дотор эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрчүүд болон яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа хүмүүс багтжээ.

Израилын армийн мэдээллээр, Газын зурваст нийт 1.5 мянга орчим хонгил илрүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top