Өнөөдөр шинийн 10-ны их хуралтай

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 12 сарын 22

Шинийн 10-нд Манла бурхны сахиус Шанлон, Дамжин тэргүүтэй долоон сахиусыг тахидаг Манба Дацан хийдийн жасаа хурал билээ.

Шанлон, Дамжин сахиус нь өвчин зовлонд нэрвэгдсэн хэнийг ч болов өвчин зовлонгоос нь гэтэлгэх, эмчийн ажил үйлс, анагаах ухааны хөгжил үйлсийг ялгавартайгаар харж хамгаалж, тэтгэхээр бурхнаас зарлиг авч, тангараг тавьсан чойжин сахиус нь Ноджин чэнбо дорж дүд дүл /Шанлон/, шашны их сахиус Дамжин дорж лэгва тэргүүтэн юм.

Энэхүү хоёр сахиус нь ертөнцөд оршиж байдаг учир даатгал, айлтгалыг тэр даруйд болгоож, өдөр гурав, шөнө гурван удаа эргэж, дэргэдээс хагацахгүй харж хамгаалдаг байна. Эд агуурс хэмжээлшгүйг хайрлаж, өвчин, ад хулгай, дайсан тэргүүтэн хийгээд гадна дотны барцад саадыг амирлуулна. Нас буян, эд өглөг, хотол чуулган анагаах ухааны үйлсийг дэлгэрүүлэн зохионо хэмээдэг.

Буян үйлдэж, дээдийн номыг бүтээж, анагаах ухаанд бие сэтгэлээ зориулж буй хэнийг ч болов сахин хамгаалж, барцад саадыг арилган үйлдэж, санасан бодсон хэрэг зорилгыг нь бүтээдэг аж. Анагаах ухааны онол, шүнг арван тавны сар адил дэлгэрүүлдэг юм.

Эх сурвалж: Манба Дацан хийд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top