ХХААХҮЯ-ны семинарт 80 гаруй албан хаагч хамрагдлаа

2023 оны 12 сарын 22

Монгол Улсын 2024 оны үр дүнд суурилсан хөгжлийн төлөвлөгөө, төсөвт тусгагдсан зорилтод үр дүнг хуваарилах нь сургалт, семинарыг ХХААХҮЯам, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээний хүрээнд үр дүнд суурилсан арга зүйгээр боловсруулагдаж, батлагдсан 2024 оны улсын хөгжлийн төлөвлөгөө болон төсөвт тусгагдсан  зорилтод үр дүнг яамны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон аймаг, нийслэлийн засаг дарга нартай байгуулах үр дүнгийн гэрээнд хэрхэн хуваарилж тусгах арга зүйг боловсруулах анхны оролдлого хийгдэж байгаагаараа онцлогтой юм.

Мөн тус сургалтаар төлөвлөлт, гүйцэтгэлийн тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудаас мэдээлэл өглөө. Тус семинарт ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлт, төрийн захиргаа удирдлагын газар болон бусад холбогдох газар, хэлтсүүдийн 80 гаруй албан хаагчид хамрагдлаа.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top