Нийслэлийн 309-р цэцэрлэгийн соробан сампингийн сургалтын багш сурагчдадаа гар хүрсэн гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ. Уг мэдээлэлтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газраас дараах тайлбарыг хийжээ.
ЦЕГ: Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийн мөрөөр тодруулахад Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 309 дүгээр цэцэрлэгт соробан сампингийн сургалтын багш “С” гэгч нь Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг зодсон гэх гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Дээрх асуудалд хүүхдүүдээс хууль ёсны төлөөлөгч байлцуулан мэдүүлэг авах, хяналтын камерын бичлэгт үзлэг хийх, шаардлагатай хүүхдийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох зэрэг шаардлагатай ажиллагааг явуулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
НЯЛХ АМЬТНААС МЭДҮҮЛЭГ АВАХ ГЭЖ ЮУГАА ЭЛИЙРЭЭД БАЙГАА ЮМ ! КАМЕРЫН БИЧЛЭГ БАЙНА ! БОЛОО ЮМ БИШ ҮҮ ! МӨНГӨ ХӨӨСӨН БАГШ БИШ НОВШ ХҮҮХЭД ЗОДЖЭЭ