УБЦТС ТӨХК: Эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж, хязгаарлалт хийж байна

2023 оны 12 сарын 25

УБЦТС ТӨХК-аас цахилгаан эрчим хүчний хязгаарлалтын талаар дараах мэдээллийг өглөө.


Эрчим хүчний системийн оргил ачаалал өчигдөр 1632 МегаВаттад хүрсэн нь өмнөх жилийнхээс 220 МегаВаттаар өссөн дүн юм. Энэхүү хэрэглээний өсөлт нь манай улсын дулааны гуравдугаар цахилгаан станцын цахилгааны үйлдвэрлэлээс 20 гаруй хувиар давсан үзүүлэлт.

Эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй нөхцөл үүсэхэд эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байна.

Мөн  хүйтэрч байгаагаас шалтгаалан  гэмтэл гарч байгааг тухай бүрт нь засварлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд тасралтгүй горимоор ажиллаж байна.

Хэрэглэгч та бүхнийг урьдчилан зарлах боломжгүй энэхүү нөхцөл байдлыг ойлгож, нэн ялангуяа оройн 17-22 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэмжлэг болохыг хүсэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.138.168) 2023 оны 12 сарын 25

МАН шинээр гарч ирсэн эрчим хүчний байгууламжийн төслүүдийг өөрсдөд нь ашиг өгөхгүй харин ард түмэнд ашигтайг хааж нураасаар улс, ард түмнээ ийм хүнд байдалд орууллаа. даан ч харамсмаар

0  |  0
Top