БНХАУ, ОХУ-ын хилийн боомтуудын 12 дугаар сарын 29 болон Шинэ жилээр ажиллах хуваарь

2023 оны 12 сарын 26

Энэ долоо хоногийн Баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 29-ний Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдрөөр, мөн 2024 оны нэгдүгээр сарын 1-ний шинэ жилийн баяраар бүх нийтээрээ амарна. Эдгээр өдрүүдэд БНХАУ, ОХУ-ын хилийн боомтууд дараах цагийн хуваариар ажиллахаар болжээ.

-Чингис хаан олон улсын агаарын нислэг хэвийн үргэлжилнэ.

-Монгол, Оросын хилийн Алтанбулаг, Эрээнцав автозамын боомтууд хэвийн ажиллана.

-Сүхбаатар, Эрээнцавын төмөрзам хэвийн ажиллана.

ОХУ-тай хиллэдэг Цагааннуур авто замын боомт 2024 оны нэгдүгээр сарын 1-7-нд, Боршоо, Тэс, Арцсуурь боомтууд арванхоёрдугаар сарын29, нэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд, Ханх, Ульхан боомтууд арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын 1-8-ны өдрүүдэд түр хаана.

БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд авто замын боомт арванхоёрдугаар сарын 29-нд зорчигч тээвэр түр хааж, мөн өдөр ачаа тээврийн терминал ажиллах бол нэгдүгээр сарын 1-нд түр хаана. Төмөр зам хуваарийн дагуу ажиллана.

Хавиргын боомт арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын 1-ндтүр хаана. Баянхошуу, Бичигт, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган авто замын боомтууд нэгдүгээр сарын 1-нд түр хаана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өө тэнэг лалрын юм б(66.181.161.162) 2023 оны 12 сарын 26

Яг яана гээд байгаа юм бэ? Амарна гээд байгаа юмуу ? Хаана гээд байгаа юмуу?

0  |  0
Top