БНХАУ-ын зарим газарт -47.8 хэм хүрч хүйтэрсэн бол зарим газарт +35.3 хэм хүрч халжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 26

БНХАУ-ын хойд бүс буюу ӨМӨЗО-ны нутгуудаар -47.8 хэмд хүрсэн бол өмнөд бүс нутгаар +35.3 хэмд хүрч халсан байна. Ийнхүү нэг улсын нутаг дэвсгэрт цаг агаарын ийм хэмжээний зөрүүтэй нөхцөл байдал урд өмнө нь тохиолдож байгаагүй аж.

 Бээжин хотноо бүртгэгдсэн энэхүү түүхэн дэх хамгийн урт хүйтэн давалгаа нь 1951 онд тус улсад орсон их хэмжээний цас болон хүйтний эрч эрс чангарснаас хойшхи буюу 72 жилийн дахин давтагдаж байна.

Энэ сарын 11-ний өдрөөс хойш тус улсын ихэнх нутгаар хүчтэй хүйтний давалгаа эрчимжиж, хойд бүс нутгийн зарим хотуудын дулааны цахилгааны станцууд дээд хүчин чадалдаа хүрч ачаалалтай ажиллажээ. Мөн Хэнань мужид хүйтний эрч нэмэгдэж хэд, хэдэн дулааны станцад системийн доголдол гарсан бол Бээжин хотын метроны системд доголдол үүссэж, олон зуун зорчигч гэмтэж бэртсэн байна.

 

Эх сурвалж: https://www.chinahighlights.com/weather/december.htm

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.239.25.243) 2023 оны 12 сарын 27

luuhaanuud busdiin gazar nutagiig ih bulaaj hulgailsaniihaa shiitgeliig l amsaj bna.

0  |  0
Top