Ирэх оноос бага ангийн сурагчид хүнд цүнх үүрэх шаардлагагүй болох талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг хуваалцлаа.
Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр бага ангийн 9 төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно. Ингэснээр сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм.
Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгавруудыг илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжүүлнэ.
Дижитал сурах бичгийг 2024 оны хоёрдугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм.
Дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглах боломжтой. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )