Монголын өв соёлыг хадгалж, тээж явах мэргэжлээр төгсөгчид бүтээлийн үзэсгэлэнгээ гаргав

2023 оны 12 сарын 26

Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн урлал дизайны тэнхимийн зургаан ангийн 88 суралцагч “Хүслийн жигүүр” бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа.

Урлал дизайны тэнхмийн суралцагчид өөрсдийн сурч мэдсэнээ бататган, ур чадварын үнэлгээгээр шалгарч  олон нийт, эцэг, эх, асран хамгаалагчдад бүтээлийн үзэсгэлэнгээ нээлттэй толилуулж байгаа юм.

Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран сүүлийн хоёр жил дараалан зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэнд ардын өв уламжлалыг хадгалсан

 

  • уран сийлбэр,
  • үнэт эдлэлийн дархан,
  • зураач чимэглэлч,
  • арьсаар гар урлалын зүйл урлаач,
  • чимэглэх урлаг,
  • хэвлэлийн график дизайнч мэргэжлээр төгсөгчдийн онцлог бүтээлүүд дэлгэн тавигджээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд БШУЯ, БЕГ, Соёлын яамны төлөөллүүд болон бусад зочин төлөөлөгчид оролцлоо.

Сонирхуулахад 2023-2024 оны хичээлийн жилийн 1-р улиралд  тус коллежийг 22 ангийн 513 суралцагч төгсөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top