“Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевизийн Ахлах зураглаач Д.Түвшинбаатар Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг хүртлээ.
Тайз дэлгэц, телевизийн салбарын шилдэг зураглаачдын нэг Д.Түвшинбаатар нь 2003 оноос ажлын гараагаа эхэлж, “Lemon”, On’n off, “Өнгөт инээд” продакшнд зураач, зураглаачаар ажиллаж байгаад 2006 оноос телевизийн салбарт шилжиж, “Дархан ТВ”, “Боловсрол суваг”, “Стар”, Mongol HD телевизэд зураглаач, эвлүүлэгчээр амжилттай ажиллан, улмаар 2020 оноос ТВ8 телевизийн багт нэгдэн, зураглаачдын багийг ахалж байна.
Түүнийг мөн “Хүрээлэн” төслийн багийн гишүүн, тус төслийг амжилттай болоход чухал үүрэг гүйцэтгэсэн шилдэг зураглаач гэдгийг салбарынхан нь андахгүй.
Салбартаа 20 жил тасралтгүй ажиллаж, уран бүтээлчийн чадвараа үнэлүүлсэн Ахлах зураглаач Д.Түвшинбаатартаа баяр хүргэж, амжилт хүсье.
Мөн Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгээр
Сэтгэгдэл ( 0 )