Улсын хэмжээнд 64.7 сая толгой мал тоологдлоо

2023 оны 12 сарын 29

Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологдлоо. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Урьдчилсан дүнгээр 2023 онд улсын хэмжээнд 18.0 сая төл бойжуулсан байна. Энэ жилийн хувьд хаваржилт хүндрэлтэй байсан тул төл бойжилтын хувь өмнөх жилээс 14.9 нэгж хувиар бага буюу улсын хэмжээнд 80.9 хувьтай байсан.

Улсын хэмжээнд оны эхний малын 6.7 хувьтай тэнцэх буюу нийт 4.8 сая том мал зүй бусаар хорогдсон байна.

Үүнд:

-Хонь 2.1 сая,

-Ямаа 2.0 сая,

-Үхэр 402.1 мянга,

-Адуу 261.2 мянга,

-Тэмээ 8.6 мянган толгойгоор тус, тус хорогдсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор аваарай.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
50 сая байхад болно.(220.255.95.63) 2023 оны 12 сарын 29

50 сая хагас эрчимжсэн,Байлгалаас бага хамааралтай Фэрмэрийн ААН,Малчид болж өөрчлөгдөх хэргтэй.Тэжээлээ сайн тарь.Хэт олон мал ажилгаа ихтэй хоргдол их,Бас байгалаас хамаарал ихтэй,Ашиг бга бна.Малаа томруулж ашигаа нэм.

0  |  0
Top