Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг шинэ санааны эрэлд!

2024 оны 01 сарын 02


Байгаль орчны бохирдол хэт их хэмжээгээр нэмэгдэж, хүмүүсийн эрүүл мэнд, амьдрах орчинд ноцтой хөнөөл учруулах болсон нь Монгол Улсад тулгамдаад буй томоохон асуудал юм. Энэ асуудалд хүн бүрийн оролцоо чухал байна.

Утааг багасгаж чадах сурагчдын шинэ санааг бид хайж байна. Та бүхний дэвшүүлсэн санаа өөрчлөлт авч ирэх боломжтой юм. Бид та бүхнийг агаарын бохирдлыг бууруулах санал дэвшүүлэхийг урьж байна. Та бүхэн энэхүү уралдаанд өргөнөөр оролцоно уу.

СЭДЭВ

Энэхүү уралдааныг “Улаанбаатарын утааг яаж бууруулах вэ?” сэдвийн хүрээнд зарлаж байна.

ЗОРИЛГО

Шинэ санааг эрэн хайхаас гадна сурагчдын багаар зохион байгуулалттай ажиллах, мэдээлэл цуглуулах, мэтгэлцэх, өөрийн санааг зөв илэрхийлэх, төсөл дээр ажиллаж сурах мөн сэтгэн бодож, шинийг санаачлах сэтгэлгээг хөгжүүлж урамшуулахад оршино.

ШААРДЛАГА

 

1. Цоо шинэ санааг танилцуулна

2. Хэрхэн хэрэгжүүлэх боломжтой вэ?

3. Энэхүү санаа санаачлага байгаль орчинд хэр ээлтэй вэ?

4. Таны санааг хэрэгжүүлбэл ямар ямар гол алхамууд зайлшгүй шаардлагатай вэ?

5. Хэдий хэмжээний үнэ өртөг дунджаар зарцуулна гэж төлөвлөсөн бэ?

6. Улаанбаатар хотын иргэд таны санааг хэрэгжүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулах боломжтой вэ?

ХАМРАХ ХҮРЭЭ

Зөвхөн нийслэлийн бүх дунд сургуулийн, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид багаар оролцох боломжтой. Оролцох багийн гишүүд нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байна.

ХУГАЦАА

Материалыг 2024 оны 4 сарын 1 хүртэл доорх цахим шуудангийн хаягаар PDF файлаар илгээнэ үү (info@mongoliancontest.com). Дэлгэрэнгүй мэдээг энэ хуудаснаас авна уу: www.mongoliancontest.com

ШАГНАЛЫН САН

 

1-р байр: 4 сая төгрөг

2-р байр: 3 сая төгрөг

З-р байр: 2 сая төгрөг

 

Тусгай шагнал

 

4-р байр: 1 сая төгрөг

5-р байр: 500,000 төгрөг

 

Санаачлагч: Mongolian Idea Contest

Ерөнхий зохион байгуулагч: WSTEM Mongolia

Хамтран зохион байгуулагч: OCS Consulting & Service

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энх(202.21.108.53) 2024 оны 01 сарын 02

Ч.Галсан санаачилсан төхөөрөмжийг л олон хувь хиййгээд хотын өндөрлөг газрууд тавивал болоо,

0  |  0
Баагий(202.9.47.28) 2024 оны 01 сарын 02

Би сурагч биш, гэхдээ санаагаа хэлье. Монголчууд малаа услахдаа исгэрч, салхи гаргадаг. Яг ийм жишгээр сэнгэнэтэл сайхан исгэрсэн хэдэн хүний бичлэг хийгээд онцгой байдлыг зарлан дуудах дохиогоор өглөө 7,00 , орой 19,00 цагт тэр исгэрээг дамжуулахад салхи гарч утааг багасгах боломжтой гэж үзэж байна. Агуу бүхэн маш энгийнээс эхэлдэг гэдэг дээ. туршаад үзээрэй. Мөнгө төгрөг ч шаардахгүй утаа багасгах маш том боломж байж мэдэх юм шүү. намайг шагнахаа мартав...

1  |  0
Top