Бусад хүмүүсийн бидэнд мэдрүүлсэн таагүй сэтгэл хөдлөлийг цаашид тээгээд явах нь биднийг дотроос нь өвчлүүлж байдгийг тогтоосон олон судалгаа бий. Уучилдаг хүмүүс шалтгаангүй бие зовиурлах, сэтгэл түгших, гутрах зэргээс ангид байдаг. Тэгвэл уучлалыг хэрхэн хийх вэ? Гомдоосон хүнийг уучлалт гуйхыг нь хүлээх үү? Энэ нь уучлах зөв зам биш юм. Уучлалыг бид өөрсдөө өөртөө хийх ёстойг сэтгэл судлаач нар хэлж байна.
Эхлээд шийдвэр гарга
Уучлал нь хоёр түвшинд явагддаг аж. Эхлээд уучлах шийдвэр гарга.
Сэтгэл хөдлөлөө гарга
Дараа нь сэтгэл хөдлөлийн түвшинд ажиллах ёстой. Энэ нь тухайн болсон үйл явдлын талаарх таагүй сэтгэл хөдлөлүүд болох уурлах, хорсох, гомдох, айх, сөрөг бодолд автах зэрэг мэдрэмжтэйгээ ажиллана. Тухайн хүн таныг гомдоож, шархлуулах үед ямар сэтгэл хөдлөлүүдийг мэдэрсэн бэ гэдгээ хэн нэгэнтэй хуваалцаарай. Тухайн хүнд өөрт нь хэлвэл бүр сайн. Хэрвээ хуваалцах итгэлтэй хүн байхгүй бол тухайн үед төрсөн бүх мэдрэмжээ цаасан дээр бичээд урж хаяж, шатааж болно.
Сэтгэгдэл ( 0 )