Тайванийг БНХАУ-тай ойртохын эсрэг байдаг Лай Чин-тэ тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тусгаар тогтнолыг дэмжигч түүний ялалт Хятадад цохилт болжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсны дараа Хятадын талаас “Тайвань бол Хятадын нэг хэсэг юм” гэсэн мэдэгдэл гаргасан байна.
Хятад улс Тайванийг энх тайвнаар өөртөө нэгтгэх хүсэлтэй байгаа ч хүч хэрэглэхээ үгүйсгээгүй. БНХАУ сүүлийн саруудад Тайванийн эргэн тойронд цэргийн хүчээ нэмэгдүүлсэн нь мөргөлдөөн гарах вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлсэн юм.
Шинэ Ерөнхийлөгч Лай Чин-тэ “Манай улс эргэж харахгүй. Зөв замаар урагшлах болно” гэлээ. Тэрбээр ялалтаа ардчиллын ялалт гэж тодорхойлжээ.
Гэхдээ тэрбээр Хятадтай энх тайван, тогтвортой харилцаа үүсгэж, зөрчил маргаанаас илүү яриа хэлэлцээ хийхийг зорьж буйгаа хэлсэн байна.
Бээжингийн эрх баригчид Лай Чин-тэг Тайванийн тусгаар тогтнолыг дэмжиж байсантай нь холбоотойгоор салан тусгаарлагч, асуудал үүсгэгч зэргээр нэрлэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )