Трамп сонгуулийн сунгаанд Айова мужид тэргүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 16

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Бүгд Найрамдах намын сунгаанд Айовад мужид тэргүүлж байна. Санал хураалтаар Трампыг тус намын дэмжигчдийн тал орчим хувь нь дэмжжээ.

Хоёр дахь байрын төлөөх өрсөлдөөн Флорида мужийн амбан захирагч Рон Десантис, АНУ-аас НҮБ-ын дэргэд сууж байсан байнгын төлөөлөгч асан Никки Хейли нарын дунд өрнөнө гэсэн хүлээлт байна.

Айова муж дахь сонгуулийн сунгааны санал хураалт АНУ-ын урьдчилсан сонгуулийн улирлыг нээж байна. Бүгд найрамдахчууд нэр дэвшигчээ тодруулах зорилгоор кокус буюу урьдчилсан санал хураалт явуулж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top