Анхны их наядтан 10 жилийн дараа гарна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 16

 

Дэлхийн анхны их наядтан 10 жилийн дараа гарч магадгүй гэж ядууралтай тэмцэх “Oxfam International” байгууллагын шинжээчид үзэж байна.

Тэдний тооцоолсноор, 2027 он гэхэд дэлхий даяар саятнуудын эгнээ 40 хувиар өргөжнө. Өнгөрсөн 2023 онд тэрбумтнуудын хөрөнгө 33 хувиар өсөж, нийт 3.3 их наяд ам.долларт хүрчээ. Толгой таван тэрбумтан хөрөнгөө хоёр дахин өсгөсөн бол таван тэрбум хүн улам ядуурчээ. Хүн төрөлхтөн ядуурлыг 200 жилийн дараа ялж чадна гэж “Oxfam International” байгууллага үзэж байна.

Одоогоор дэлхийн хамгийн баян хүнээр “Тesla”, “Space X” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск тодроод байна. Түүний хөрөнгө 250 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top