АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах сунгаанаас Флорида мужийн амбан захирагч Рон Десантис нэрээ татлаа.
Тэрбээр Х сүлжээгээр дамжуулан, сурталчилгааны кампанит ажлаа зогсоож буйгаа зарлаж, АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг дахин сонгогдоход нь дэмжихээ илэрхийлсэн байна. “Доналд Трамд бид хоёр санал зөрөлдөх асуудал байсан. Трамп одоогийн Ерөнхийлөгч Жо Байденаас давуу байгаа нь илт байна” хэмээн Десантис бичжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны арвэннэгдүгээр сард болно.
Сэтгэгдэл ( 0 )