Оросын байгалийн хийн хамгийн том терминал агаарын цохилтод өртжээ

2024 оны 01 сарын 22

Оросын шингэрүүлсэн байгалийн хийн хамгийн том үйлдвэрлэгч “Новатек” компанийн Балтийн тэнгис дэх терминал Украины агаарын цохилтод өртөж, галд автан шатжээ.

Санкт-Петербург хотоос 170 км зайд орших уг байгууламж руу Украины талаас дронуудаар довтолсон байна. Довтолгооны үеэр хүний амь эрсдээгүй бөгөөд ажилчдыг нүүлгэн шилжүүлсэн талаар Ленинград мужийн захирагч Александр Дрозденко мэдэгджээ.

“Новатек” компаниас “Тус байгууламж дахь зарим үйл ажиллагааг зогсоосон” гэж мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top