АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Нью Хэмпшшир мужид Бүгд Найрамдах намын сунгаанд 54 хувийн саналаар тэргүүлж байна гэж Associated Press агентлаг мэдээлжээ.
Санал хураалтаар Доналд Трампыг сонгогчдын 53.8 хувь нь дэмжсэн бол түүний өрсөлдөгч Никки Хейлиг 44.8 хувь нь дэмжжээ. Санал хураалтын дүнг зарлаагүй байхад Хейли ялагдлаа хүлээн зөвшөөрч, Доналд Трампт баяр хүргэсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны арваннэгдүгээр сард болно. Бүгд Найрамдах намаас сонгуульд нэр дэвшихээр Доналд Трамп, Никки Хейли нар өрсөлдөж байгаа бол Ардчилсан намаас дахин өрсөлдөхөө Цагаан ордны одоогийн тэргүүн Жо Байден мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )