Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын төв салбарт олгогддог гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс буюу ирэх Лхагва гарагаас эхлэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгохоор боллоо.
Тодруулбал, Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл очих ба мэдэгдэл очсоны дараагаар хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн үйлчилгээний цэгт очиж гадаадын иргэний оршин суух үнэмлэхээ хүлээн авах боломж бүрдэж байна.
Гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хэвлэгдсэн оршин суух үнэмлэх авахдаа:
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өмнө нь зөвлөгөө мэдээлэл авах, бүртгүүлэх, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлт өгөх, оршин суух үнэмлэхээ авах, хасалт хийлгэх зэргээр хамгийн багадаа долоон удаа биечлэн ирдэг байсан нь үйлчилгээ цахимжсанаас хойш хэвлэгдсэн оршин суух үнэмлэхээ авахаар нэг л удаа биечлэн ирдэг болж буурсан. Харин одоо хэвлэгдсэн оршин суух үнэмлэхээ өөрт ойр үйлчилгээний цэгээс авах боломжтой болсноор хотын төвөөс алслагдмал үйлчилгээний цэгт очих цаг зав, зардал мөнгийг тодорхой хэмжээнд хэмнэх боломжтой болж байна.
Дашрамд мэдээлэхэд, Оршин суух үнэмлэх олголтыг илүү хялбарчлах зорилгоор оршин суух үнэмлэх хэвлэх хүчин чадлыг нэмэгдүүлж орон нутагт хэвлэж олгох, шуудан хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлэх технологийг дэд бүтцийн хөгжүүлэлтүүд хийгдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )