Барууныхан Украин руу цэрэг илгээж магадгүй гэсэн Э.Макроныг шүүмжлэв

2024 оны 02 сарын 28

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Украин руу цэрэг илгээж магадгүй талаараа ярьсан билээ. Тэгвэл түүний энэ яриа Барууны орнуудын зүгээс шүүмжлэлд өртлөө.

Мөн Францын намуудын удирдагч нар “Э.Макрон Оростой хийж буй дайнд оролцож байна” гэж шүүмжилжээ.

НАТО болон Европын хэд хэдэн улсын зүгээс цэргээ Украин руу илгээх гээгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Тэгвэл Кремлийн зүгээс НАТО-гийн гишүүн орнууд Украин руу цэрэг илгээвэл мөргөлдөөн үүсгэж магадгүй гэдгээ мэдэгдлээ. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Барууны орнуудад хандан Э.Макроны ярьж байгаа шиг шийдвэр нь тэдний сонирхолд нийцэж байгаа эсэхийг бодолцохыг уриалав.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 02 сарын 29

Hyrelsyh Parantsiin tenegtei uulzaad baisan iimel uchirtai baij.Oros udahgyi yyniig medeed Shatahuun uguihuu zogsooh bolj baih shiv .Ter dundaa Salerka Uguhuu bagsagaj bna daa.Havariin tarialalt bolohoor negel uym boloh baihdaa.

0  |  0
zochin(103.212.117.18) 2024 оны 02 сарын 29

za khuuk mini naad durakaasaa khol baigaarai daa , es buguus mongolyn amidral zogsono shuu

1  |  0
Top