Рафахт ажиллагаа явуулвал Израилд үзүүлэх тусламжаа хасч магадгүй

2024 оны 03 сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Тель-Авив Газын зурвас дахь хуурай замын ажиллагаагаа өргөжүүлж, зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод ажиллагаа явуулвал Израилд үзүүлэх цэргийн тусламжаа хязгаарлаж магадгүй байгаа аж.

Politico сонинд бичсэнээр Вашингтоны энэхүү бэлэн байдал нь Жо Байден болон Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын харилцаа туйлын хурцадмал байгааг харуулжээ.

Үүний өмнө Жо Байден “Газын зурвас дахь Израилийн ажиллагааны тал дээр АНУ-д улаан шугам гэж байхгүй” гэж мэдэгдсэн юм.

Түүнчлэн Пентагон АНУ-д одоогоор Газын зурвас руу цэрэг илгээх төлөвлөгөө байхгүйг онцолсон байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top