Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Цөмийн зэвсэг бол аюулгүй байдлын хэрэгсэл болохоос биш тогтворгүй байдал, аюул заналын хэрэгсэл байх ёсгүй” гэж мэдэгдлээ.
Сэтгүүлч нар түүнээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зүгээс ирж байгаа гэх цөмийн аюулын талаар асуухад Э.Макрон “Энэ нь ухаангүй зүйл юм” гэж хариулсан байна.
Түүний хариулснаар цөмийн эрчим хүч бол тогтворгүй байдал, заналхийллийн хэрэгсэл биш аж. Тэгвэл Владимир Путин Дмитрий Киселёвт өгсөн ярилцлагадаа “Тусгай ажиллагааны явцад тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх шаардлага хэзээ ч байгаагүй. Орос цэрэг-техникийн талаас цөмийн дайнд бэлэн байна, гэхдээ энэ бол тулчихсан зүйл биш гэж бодож байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )