АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Газын зурваст халдсаныг алдаа гэж үзэж буйгаа хэлжээ.
Тэрбээр “Түүний үйлдлийг би алдаа гэж үзэж байна. Түүнтэй санал нийлэхгүй байна... “ гэсэн байна.
Америкийн хэвлэлүүд Жо Байдены мэдэгдлийг Израилийн Ерөнхий сайдад хандсан хамгийн хатуу үг гэж онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч мөн Газын зурвас руу хүнс, эм тариа оруулах боломжоор хангахын тулд Израилийг галаа зогсоохыг уриалсан байна.
Биньямин Нетаньяху энэ сарын 2-нд Израилийн цэргийнхэн Газын зурваст World Central Kitchen байгууллагын олон улсын хүмүүнлэгийн ажилтнууд руу цохилт өгснийг хүлээн зөвшөөрчээ. Уг байгууллагын ажилтнуудын дунд Польш, Австрали болон Их Британийн иргэд байсан аж.
ЦАХАЛ World Central Kitchen байгууллагын хүмүүнлэгийн цувааг санаатайгаар бөмбөгдсөн гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл Израилийн зүгээс хүмүүнлэгийн ажилтнуудын машины цувааг ХАМАС бүлэглэлийнхэн гэж үзэж, цохилт өгөхийг зөвшөөрсөн офицеруудыг албан тушаалаас нь чөлөөлнө гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )