Г.Занданшатар: Тогтвортой хөгжил, энх тайван хоёр салшгүй холбоотой

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 04 сарын 28

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий дахинд хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд өчигдөр эхэллээ. Энэхүү “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.

Тэрбээр “Тогтвортой хөгжил, энх тайван хоёр салшгүй холбоотой, нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй. Монголчууд үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж байна. Улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ямар нэг хэлбэрээр хөндлөнгөөс оролцох, түүнд аливаа хэлбэрээр заналхийлэх, хүн төрөлхтний түүх, соёл, хөгжлийн үнэ цэнийг бүдгэрүүлэх аливаа оролдлогоос бид ямагт зайлсхийх учиртай” хэмээн тодотголоо.

Түүнчлэн “УИХ засаглалын тогтолцоондоо суурь реформ хийх, парламентын ардчиллыг бэхжүүлэх үзэл баримтлалыг агуулсан Үндсэн хуулийн шинэчлэлийг хийсэн. Нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх асуудалд Монголын төр, засаг, олон нийт эв санааны нэгдэлтэй байж, сүүлийн 4-5 жилд эрчит давалгаа, цэгцрэх хөдөлгөөн болон өрнөж байна” гэв.

Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар Алтай язгуурын хэл, түүх, соёлоороо нэгддэг бидний нийтлэг үнэт зүйлс хамтын ажиллагааны яриа хэлэлцээг баталгаажуулж, тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах нь чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо. 

Тэгвэл Бүгд найрамдах Киргиз улсын Парламентын дарга Нурланбек Шакиев, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын асуудалд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, эдийн засгийн өсөлт болон нийгмийн тэгш бус байдал зэрэг олон асуудал нөлөөлж байгааг болон шударга ёсыг тогтоож байж нийгмийн гарал үүслээсээ үл хамааран хөгжилд тэгш оролцох боломжийг бий болгох, цөөнхийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхагдахгүй байх, боловсролыг тэгш хүртээх, суурь үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх, үүний тулд төрийн институтийг чадваржуулах нь чухал болохыг онцолсон юм. Чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар илгээлт ирүүлж, дэлхийн олон бүс нутагт зөрчил, мөргөлдөөн гарч, геополитикийн хурцадмал нөхцөл байдал бий болсон энэ цаг үед энх тайван, шударга ёсыг цогцлоох, хүчирхэг тогтвортой тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлэх чухал асуудлыг хөндөж буйг талархан дурдаж, амжилт хүслээ.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ: Тогтвортой хөгжлийн зорилт 16-Энхтайван, шударга ёс, тогтвортой тогтолцоо” чуулга уулзалтад Азербайжан, Америк, Казахстан, Киргиз, Монгол, Өмнөд Солонгос, Турк, Узбекистан, Япон зэрэг улс, АНУ-ын Стэнфордын Их сургууль, ХБНГУ-ын Боннын Их сургууль, БНТУ-ын Измир Катип Челеби Их сургууль, Эль Фарабийн нэрэмжит Казак Үндэсний Их сургууль, БНСУ-ын “Илүү сайн ирээдүйн төлөө” сан, Олон улсын Монгол судлалын холбоо, Азербайжаны Үндэсний Шинжлэх ухааны академи, БНСУ-ын Гимхэ үндэсний музей зэрэг байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулга уулзалтын нээлтэд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Илүү сайн ирээдүйн төлөө” сангийн тэргүүн Бан Ги Мүн, Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвийн захирал, профессор Жи Вук Шин нар үг хэлж, БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Бүгд Найрамдах Унгар Улсын Парламентын дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Сенатын гишүүн, хатагтай Асем Калашбаева Рахметова нар мэндчилгээ дэвшүүллээ.

Бан Ги Мүн хэлсэн үгэндээ, эх дэлхийгээ хамгаалах, эдийн засгаа цогцлоох, нийгмийн тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд маань өнөөдөр томоохон эрсдэлтэй нь учирч байна хэмээн онцлоод, Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрхи Дорнодод ойрын 10 жил тохиогоогүй хурцадмал байдал бий болж, улс орнуудыг хуваагдахад хүргэж байгааг дурдан, тийм учраас бид олон улсын түвшинд, Засгийн газар хооронд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хооронд урьд урьдынхаас илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай болж байна гэсэн юм.

Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа олон улсын “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгын зорилтууд, түүний 23 шалгуур үзүүлэлтийг “Хүртээмжтэй нийгэмд чиглэсэн шударга бус байдлыг тодорхойлох нь”, “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт”, “Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах”, “Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцоо” зэрэг есөн сэдвийн хүрээнд нэг бүр бүрчлэн хэлэлцэх юм. Эдгээр хэлэлцүүлгээр бодлогын оновчтой шийдэл, сайн туршлагын талаар санал солилцож, Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хэрэгжилт, үр дүнг сайжруулах, Алтай язгуурын улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон талын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.81.99) 2024 оны 04 сарын 29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.88.81.99) 2024 оны 04 сарын 29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Top