Монгол Улсад цементийн жишиг чанар түгээх хүрээнд 2024 оныг чанарын жил болгон зарласан "Мөнхийн баян гал" ХХК өчигдөр /2024.05.23/ Volan буюу Улаан цемент брэнд бүтээгдэхүүнээ танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, Барилга хөгжлийн үндэсний төвийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын гавьяат барилгачин Г.Мягмар, Баталгаажуулалтын албаны дарга н.Оюун, Бетоны Холбооны ерөнхийлөгч С.Ууганбаяр, ШУТИС-ын Барилга, Архитектурын сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нарын төр, хувийн хэвшлийн төлөөллүүд болон “Мөнхийн баян гал” ХХК-ийн харилцагчид, үйлчлүүлэгчид уригдан оролцлоо.
“Мөнхийн баян гал” ХХК-ийн Ерөнхий захирал Ван Мао танилцуулах өдөрлөгийн үйл ажиллагааг нээн хэлсэн үгийнхээ эхэнд, “Манай компанийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын төрийн өмчит Барилгын Материал Групп компанийн олон улсын зах зээл дэх хөгжлийн бодлогын дагуу бид 2024 онд нэгдүгээр зэрэглэлийн чанарыг хангаж, нэгдүгээр зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэгдүгээр зэрэглэлийн брэндийг бий болгох зорилт тавьж ажиллаж байна. Цемент бол үндэсний дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамгийн чухал материалын нэг юм. Цементийн чанар нь дэд бүтцийн барилгын ашиглалтын хугацаа, төслийн аюулгүй байдалд шууд нөлөөлдөг. Дэлхийн хамгийн том цемент үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчийн хувьд БНХАУ-ын Барилгын Материалын Групп нь тогтвортой, тууштай байдал, өндөр чанартай бүтээгдэхүүнийг үйл ажиллагааныхаа зорилго гэж үргэлж үздэг. Ашиглалтад орсноосоо хойш "Мөнхийн баян гал" компани нь хяналтын тогтолцоог чандлан хэрэгжүүлж, цементийн стандарт, чанарт онцгой анхааран ажиллаж ирлээ. Манай компанийн харилцагч, хэрэглэгчид VOLAN буюу “Улаан" брэндийн цементийн чанарыг үнэлж ирсэн" хэмээн онцлов.
Мөн тэрбээр, хэрэглэгчдийг тогтвортой, чанартай цементийн бүтээгдэхүүнээр илүү сайн хангах, хэрэглэгчдийн хэрэглээ шаардлагад нийцүүлэхийн тулд шинэ брэнддээ чанарын зорилтууд дэвшүүлэн ажиллаж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, Чанарын хяналтын стандартыг дахин боловсруулж, тохируулах ажлыг 2024 оны тавдугаар сарын сүүлчээр дуусгана. Зургаадугаар сарын эцэс гэхэд бүтээгдэхүүний чанар шинээр тогтоосон хяналтын стандартад хүрч, есдүгээр сард цементийн үйлдвэр нэгдүгээр зэрэглэлийн чанарт хүрнэ гэсэн юм.
“Мөнхийн баян гал” ХХК нь чанар стандартыг улам бүр сайжруулахын тулд, шинэ хяналтын стандартыг боловсруулж, чанд мөрдөж хэрэгжүүлжээ. Монголын ижил төстэй бүтээгдэхүүнүүдтэй сар бүр харьцуулж, бүтээгдэхүүнийхээ алдаа дутагдлыг цаг алдалгүй илрүүлж, сайжруулалт хийж ирсэн байна. Үйлдвэрлэлийн үйл явцын хяналтын тухайд энэ оны аравдугаар сарын эцэс гэхэд өөрийн шохойн чулууны уурхайн ашиглалтын нөхцөлийг 50 хувиас дээш байлгах, бүтээгдэхүүний борлуулалтын дараах үйлчлүүлэгчдийн судалгаа, үйлчилгээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг ашиглах явцад сайжруулах шаардлагатай үзүүлэлтүүдийг дагаж мөрдөх зэрэгт тухайлан анхаарч буйгаа Ван Мао захирал хэлж байв. Мөн Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж, дэд бүтцийн төсөв жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын төслүүдэд шаардлагатай байгаа элс, хайрганы нийлүүлэлтийн хомсдолыг бууруулах зорилгоор зохиомол элс үйлдвэрлэх шинэ шугамд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.
Volan буюу Улаан цемент брэнд бүтээгдэхүүнийг танилцуулах өдөрлөгт оролцсон төлөөлөгчид болох Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, Барилга хөгжлийн үндэсний төвийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын гавьяат барилгачин Г.Мягмар нар барилгын салбарын үндсэн түүхий эд болох цементийн үйлдвэрлэлийн нөхцөл байдал, хэтийн төлвийн талаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Мөн ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Барилгын дэвшилтэт материал бүтээцийн судалгааны төвийн захирал доктор, профессор Д.Сүнжидмаа "Хэт хүйтэн цаг уурын нөхцөлд өндөр кальци агуулсан үнсэн нэмэлттэй бетоны бах бэх ба эдэлгээний шинж чанар", Барилга, архитектурын сургуулийн ахлах багш, доктор Б.Буянжаргал "Бетоны барьцалдалгааны бүсэд дайрганы эрдсний бүрэлдэхүүний нөлөөг судалсан дүн" сэдвээр судалгааны ажил, илтгэл танилцуулсан нь оролцогчдын сонирхлыг ихээр татсан юм. Түүнчлэн "Мөнхийн баян гал" ХХК-ийн Төв удирдлагын цемент тээрмийн оператор, лабораторийн химич Г.Энхцэцэг тус компанийн Volan - Улаан цементийн чанар, стандартын талаар танилцуулга хийв.
Барилгын салбарын боловсон хүчнийг бэлтгэн, чадавхжуулахад ШУТИС, "Мөнхийн баян гал" ХХК хамтран ажиллана
Танилцуулах өдөрлөгийн хүрээнд нэгэн онцлог үйл явдал болсон нь "Мөнхийн баян гал" ХХК ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуультай Хамтран ажиллах гэрээг байгуулсан юм. Хамтын ажиллагааны гэрээнд "Мөнхийн баян гал" ХХК-ийн дэд захирал Хө Шау Жүн, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Сургалтын Чанарын бодлогын албаны дарга Ж.Амарбаяр нар гарын үсэг зурав.
“Мөнхийн баян гал” ХХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын барилгын материалын салбарт байгальд ээлтэй орчин үеийн технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэн, барилгын салбарын боловсон хүчнийг дадлагажуулан бэлтгэхийг зорьдог. Тиймээс ШУТИС-тай хамтран ажиллаж Монголын барилгын салбарын боловсон хүчнийг хамтран бэлтгэхэд хувь нэмрээ оруулах хүрээнд ийнхүү гэрээ байгуулав. “Мөнхийн баян гал” ХХК болон ШУТИС-ийн Барилга архитектурын сургуультай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний зорилго нь хамтарсан сургалт, судалгаа явуулах болон оюутны үйлдвэрлэлийн технологийн дадлага хийлгэх зэрэг харилцан бие биеийнхээ үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахад орших юм. Гэрээний хүрээнд “Мөнхийн баян гал” компанийн үйлдвэрт дадлагажигчаар ажиллах оюутныг байр, хоолоор бүрэн хангаж тодорхой хэмжээний урамшуулал цалин олгох юм байна.
VOLAN - Улаан брэндийн цементийг дэд бүтцийн том төсөл, барилгын бүтээн байгуулалтад ашиглаж байна
"Мөнхийн баян гал" ХХК-ийг товч танилцуулбал, тус компани нь Монгол, Хятад хоёр улсын яриа хэлэлцээнд тулгуурласан “Жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр"-ийн төслийг хэрэгжүүлэгч томоохон аж ахуйн нэгж юм. Дэлхийн топ 500 ААН-д тооцогддог БНХАУ-ын Барилгын Материалын групп компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар анхлан байгуулагдаж, нийт 140 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар жилд 1 сая тонн цемент, 750,000 тонн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадалтай VOLAN буюу Улаан цементийн үйлдвэрийг байгуулан, 2017 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Тус үйлдвэр Улаанбаатар хотоос 65 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд “Үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад байгалийн баялгийг зүй зохистой ашиглах”-ыг эрхэм зорилго болгож, уул уурхайн олборлолт, боловсруулалтаас гарсан нүүрсний уурхайн хаягдал шороо, төмрийн хүдрийн шаар, цахилгаан станцын үнс зэрэг хаягдал түүхий эдийг ашиглаж хуурай аргын шинэ технологиор цемент үйлдвэрлэн, Монгол Улсын зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тодорхой хувийг хангаж, улс орны бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Тус Цементийн үйлдвэр ашиглалтад орсноос хойш 180 гаруй хүнийг ажлын байраар хангаж, улсын төсөвт өнөөг хүртэл нийт 18 сая ам.доллар, жилд дунджаар 3.4 сая ам.долларын татвар төлсөн байна. 2023 онд гэхэд улс орон нутгийн төсөвт нийт 17 тэрбум төгрөгийн татвар төлж, үнэ цэнтэй хариуцлагатай татвар төлөгчийн Талархал хүртээд байгаа аж.
“Мөнхийн баян гал” ХХК нь CPC32.5, OPC42.5 болон захиалгаар бусад бүх төрлийн цементийг үйлдвэрлэдэг бөгөөд Монгол Улсад хэрэгжиж байгаа зам барилгын томоохон бүтээн байгуулалтын төслүүд, бетон зуурмагийн үйлдвэрүүдэд түлхүү ашиглаж байгаа. Тухайлбал Volan – Улаан цемент брэнд бүтээгдэхүүнийг Хөшигийн хөндийн нисэх буудал хүртэлх хурдны зам, Улаанбаатар хотоос Налайх дүүрэг хүртэлх зам, Улаанбаатар хотоос Дархан хот хүртэлх зам, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болон Улаанбаатар хотод шинэ өнгө үзэмж нэмж байгаа олон зам гүүрийн төсөлд ашиглажээ.
"Мөнхийн баян гал" ХХК-ийн албан ёсны фэйсбүүк хуудас: CNBM MONGOLIA
Сэтгэгдэл ( 0 )