Баянзүрх дүүргийн 11-р хороо буюу Маршалын гүүрний урд тал, Их тэнгэрийн амны уулзвараас Баянзүрхийн товчооны шинэ гүүрний уулзвар хүртэлх авто замыг /2024.06.01/-ний өдрийн 23:00 цагаас эхлэн зургадугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлахаар болжээ.
Дээрх хугацаанд Скайрезорт, Хүрхрээгийн амны төмөр бетон зам дээгүүрх гүүрэн гарцаас Баянзүрхийн гүүр хүртэлх 750 метр авто замын зорчих хэсгийн асфальт, бетон хучилт болон тэмдэглэгээний ажил хийгдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )