Израил АНУ-аас 25 “F-35” сөнөөгч онгоц авах гэрээ байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 05

Израилын батлан хамгаалах яам АНУ-аас 25 “F-35” сөнөөгч онгоц худалдан авах тухай гэрээ байгуулжээ.

Гэрээ ёсоор АНУ-ын тал сөнөөгч онгоцнуудыг 2028 оноос эхлэн жилд 3-5 онгоц Израилын армид нийлүүлж эхлэх гэнэ. Гэрээний өртөг болох гурван тэрбум орчим ам.долларыг АНУ-ын Израилд зориулсан тусламжийн сангаас санхүүжүүлэхээр заажээ.

Израилын батлан хамгаалахын сайл Йоав Галант энэхүү гэрээ нь хоёр улсын стратегийн хамтын ажиллагааны тод илрэл хэмээн илэрхийлжээ.

Израил АНУ-аас “F-35” сөнөөгч онгоц худалдан авч байх шийдвэрийг 2010 онд гаргаж, анхны сөнөөгч онгоцнууд 2016 оны арванхоёрдугаар сард Израилын газар нутагт бууж байжээ. “The Times of Israel” хэвлэлийн мэдээллээр, Израил энэ загварын нийт 50 онгоц авах захиалга өгснөөс одоогоор 36 нь аваад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.45.119) 2024 оны 06 сарын 06

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top