АНУ ирэх жилүүдэд Японд нийт 48 ширхэг тавдугаар үеийн “F-35A” сөнөөгч онгоцоо байршуулахаар төлөвлөж байна гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяши мэдэгджээ.
Түүний хэлснээр, Японы Нисэх хүчний Мисава баазад 48 “F-35A”, 36 “F-16” сөнөөгч онгоцыг байршуулах аж. Энэхүү алхам нь АНУ-ын Зэвсэгт хүчний потенциал болон Япон, Америкийн эвслийн тогтоон барих нөөц хүчийг нэмэгдүүлэх зорилготой гэж Хаяши онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )