Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хошимин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Нгуэн Ван Нэн болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Нгуэн Даун Тань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотыг иргэнд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэх эн тэргүүний зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Арьс ширний боловсруулалт, үйлдвэрлэлээ дэлхийн эхний арван орны нэгт тооцогддог танай улсын аж үйлдвэрийн паркуудын сайн туршлагыг судалж, Эмээлт эко үйлдвэрийн паркт нэвтрүүлэн хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах саналтай байна. Иймд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих чиглэлд Хошимин хоттой хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.
БНСВУ-ын Хошимин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Нгуэн Ван Нэн цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл ( 1 )
Jos zui gej bna Hoid solongos ym uu Nyambaatar guai ta ich ee Mongoliin ARD tymnii ömnöös uulzaltand orolzoj bgaa biz dee \n Ich meer ym Ni ham ja yu geerei Nyamaa