Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Сангийн яамнаас өнөөдөр /2024.09.02/ мэдээлэл өглөө.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж буйгаараа онцлогтой. Энэ хөрөнгийн 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам тээврийн салбарт, 8 хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний салбарт, 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт хэрэгжинэ" гэдгийг хэлж байв.
Түүнчлэн "Татварын бодлогоор баялаг бүтээгч, хувийн хэвшлийн үйлдвэрлэлээ дэмжинэ. Ингэхдээ бүх салбарын боловсруулах чиглэлийг дараагийн шатны тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг багасгаж, бодлогын хөрөнгө оруулна. Тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын зардлыг татвараас чөлөөлнө” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )