Оросын Курск мужийн Суджа хотын оршин суугч Владимир Мальцев Украины зэвсэгт хүчин Курск руу дайралт хийсэн эхний өдрүүдэд хөлсний цэргүүд хүмүүсийг жоом мэт хядсан гэж ярьжээ.
Курскийн иргэний ярьснаар, ялангуяа Франц, Гүрж, Польшийн хөлсний цэргүүд хүмүүстэй жоом мэт харьцаж байсан гэнэ. Харин украин цэргүүд оршин суугчдад Курскээс явахгүй бол хөлсний цэргүүд ирнэ, тэд хэнийг ч амьд үлдээхгүй гэдгийг сануулж байсан гэж Суджа хотын иргэн ярьжээ.
Владимир Мальцев мөн “Дайралт эхлэхэд миний нэг танил гэр бүлээрээ есөн хүүхэдтэйгээ гол гатлан сэлж, зугтсан. Зарим хүмүүс явганаар ой, талаар зугтсан. Хүмүүс аль чадахаараа л амьд гарсан” хэмээн ярьсан байна.
Украины зэвсэгт хүчин Курск руу дайралт хийхдээ Уланок тосгоны байшингуудын 90 хувийг сүйтгэсэн талаар мэдээлэл гарсан билээ.
Мөн нэгэн гэр бүл Курск мужийн хил орчмын Кореневск-т сар гаруйн хугацаанд Украины дайралтаас нуугдсан тухай мэдээ олны анхаарлыг татсан.
Сэтгэгдэл ( 11 )
Хэн ч юу ч гэж бурж болно. Оросууд шангаа хүртэх нь зөв
Орос мэдээ бол сонгодог тархи угаалт байдаг бүх юм яг эсэргээрээ гэж ойлгоход болно
Оросууд өөрсдөө л тийм байдал гаргасан байхдаа
Хүртэх юмаа хүртэж
Хохь чинь! Манай Сибирь нутгийг дээрэмдсний гор нь одоо гарч байна.
Нөгөө олон жил ульж байсан худал пропогандын нэг нь энэ. Элэнцэг баланцагны хөлсний цэрэг!!!!! Ялагдаад ирэхээрээ ингэж худлаа хуцаж байна. Түүнийг нь манай мулгуу коммунистууд орчуулаад худал хулхи мэдээг нь тарааж байгааг харж байгаа биз дээ.
Хөлсний цэрэг гэдэг бол цус урсгаж хүний амийг таслаж түүнээсээ таашаал авдаг цэвдэг сэтгэлтэн буюу psychopath-ууд байдаг. Ямар сайндаа л дайнд явъя гэж өөрийн хүслээр саналаа өгөхөв. Нутагтаа байвал хүслээ гүйцэлдүүлсэнийхээ төлөө алуурчин болж шоронд суух гээд байдаг юм.
Хөлсний цэргүүд хаа ч ялгаагүй, Оросын талд тулалдаж байгаа нь ч, украйны талд тулалдаж байгаа нь ч ялгаагүй, ер нь тэгээд украйны энгийн иргэдийг болохоор алж болдог Оросыг болохоор болдоггүй гэсэн юм байхгүй ш дээ, өөрсдөө эхэлсэн улс одоо яая гэх вэ дэээ
францын легионы цэргүүд бол мөнгөний төлөө ажилладаг болохоор хэийг ч хайрлахгүй дээ
41 оноос 44 он хүртэл яг ийм харгислалыг Гитлер ба түүний холбоотнууд Оросод үйлдсэн бдаг. Түүнийхээ шанг ч үүрсэн. Харин Оросууд дутуудуулчиж. Чингис хаан шиг мохол мушгилгүй болгох ёстой байлаа.
Юу тарина ,түүнийгээ л хураана