АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп тус улсын дэд ерөнхийлөгч Камала Харристай халз мэтгэлцээнд дахин оролцохоос татгалзсан байна. Телевизийн Fox News сувгаас гаргасан аравдугаар сарын 24 юм уу 27-нд мэтгэлцээн зохион байгуулах саналаас татгалзаж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Truth Social нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
“Сонгуулийн үйл явц шувтаргын шатандаа ороод санал хураалт хэдийнээ эхэлчихсэн учраас дахин мэтгэлцэхгүй. Тэгээд ч Харрис яг л Байден шиг ажиллана гэж мэдэгдсэн болохоор мэтгэлцээн хийх нь утгагүй юм” гэж Трамп бичсэн байна. Тэрээр мөн есдүгээр сарын 4-нд телевизийн Fox News сувгийн санаачлагаар хийх байсан мэтгэлцээнээс Харрис татгалзсаныг дурдаад, өөрийнх нь нэр хүнд гол гол муж улсуудад өсч байгааг тэмдэглэжээ.
ActiVote компанийн явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп тус улсын дэд ерөнхийлөгч Камала Харрисаас 1,2%-иар илүү дэмжлэг хүлээж байгаа аж.
Санал асуулгыг ерөнхийлөгчийн сонгуульд оролцох магадлалтай 1 мянган хүний дунд аравдугаар сарын 3-аас 8-ны хооронд явуулсан байна. Уг санал асуулгын дүнгээр Трамп хотуудын зах хязгаарын оршин суугчдын дунд илүү нэр хүндтэй байгаа бол Харрис хотуудад илүү дэмжлэг хүлээж байгаа аж. 18-аас 49 насны бүлэгт Харрис тэргүүлсэн бол 50-иас дээш насны бүлэгт Трамп тэргүүлжээ. Харрис эмэгтэйчүүдийн дэмжлэгийг илүү хүлээж байгаа бол Трамп эрчүүдийн дэмжлэгийг илүү хүлээж байна.
Л.Батбаяр
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00