Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.10.22/ хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан ба тэрбээр "Аудитын зорилго нь Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төслийг арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр боловсруулж, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулан, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эсэхийг хянаж, үнэлэхэд чиглэсэн байдаг" гээд "Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийн тулгамдсан болон хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шат болон нийслэлийн төвлөрлийг сааруулах том төслүүдийг эхлүүлэх зорилт тавьсан байна" хэмээлээ.
Монгол Улсын Ерөнхий аудитор "Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 /гучин гурван их наяд, найман зуун жаран дөрөв, аравны долоон/ тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 /гучин таван их наяд, долоон зуун ерэн тав, аравны хоёр/ тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 /нэг их наяд, есөн зуун ес, аравны таван/ тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 /нэг их наяд, есөн зуун гуч, аравны таван/ тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад, Монгол Улсын Ерөнхий сайдын багцын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.4 тэрбум төгрөгөөр, харьяа төсөвт байгууллагын өөрийн орлогыг 0.34 тэрбум төгрөгөөр, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын даргын харьяа төсөвт байгууллагын өөрийн орлогыг 0.1 тэрбум төгрөгөөр, Төрийн албаны зөвлөлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн төлөвлөсөн байна" хэмээсэн.
Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Хулгайч Загджав гаалиар дээр хориотой юм...
Загджаваашудрага хяна гэсэн болохоос бөгс долоо гэж энэ албанд чамайг тавиагүй шүү.