Орегон мужид олон зуун саналын хуудсыг шатаасан хэргийг шалгаж байна

Админ | Zindaa.mn
2024 оны 10 сарын 29

АНУ-ын Орегон мужийн Портланд хотод даваа гарагийн өглөө гарсан хоёр саналын хайрцаг шатсан хэргийг шалгаж байна. Хайрцгаас шатах хэрэгсэл олдсон нь энэхүү хэрэгтэй холбогдох нотлох баримт болж байгаа аж.

Аравдугаар сарын 8-нд Вашингтон мужийн Ванкувер хотод саналын хуудасны хайрцаг шатсан гуравдахь тохиолдол бүртгэгдсэн гэж Портландын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Майк Беннер мэдэгдэв. Портландын цагдаа нар хэргийн газраас гарч явсан сэжигтэй тээврийн хэрэгслийг илрүүлж үүнийг “Ванкуверт гарсан хоёр хэрэгтэй холбоотой байх боломжтой” гэж Портландын цагдаа нар даваа гарагт мэдээлжээ. Энэ нь 2001-2004 онд үйлдвэрлэсэн хар эсвэл бараан өнгөтэй, урд талын дугааргүй, хойд талын дугаар нь тодорхойгүй Volvo S-60 машин аж.

Портландын цагдаагийн газрын даргын туслах Аманда МакМиллан даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Бид эдгээр гурван цуврал хэргийн цаад зорилгыг мэдэхгүй ч санаатайгаар үйлдсэн хэрэг гэдгийг хэлж чадна. Хэргийг таслан зогсоохын тулд бүх хүчээ дайчлах болно” гэжээ. Үүний зэрэгцээ Холбооны мөрдөх товчоо энэ асуудлыг тусдаа шалгаж байгаа талаар Беннер хэлэв.

Вашингтоны амбан захирагч Жей Инсли даваа гарагийн орой “Санал хураах байруудын эргэн тойронд 24 цагийн хамгаалалтыг өндөржүүлнэ” гэж мэдэгджээ.

Х.Энхболд 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top