Мөнгөний ханш уналт нь Америкийн иргэдийн өмнө тулгарч буй ноцтой бэрхшээл боловч одоогийн засаг захиргааны үйл ажиллагаанаас үүдэлтэй цагаачлалын асуудал нь АНУ-ын хувьд хамгийн аюултай сорилт болж байна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп үзэж байна.
“Мөнгөний ханш уналт болон эдийн засаг эн тэргүүний ач холбогдолтой асуудал болохыг санал асуулга бүр харуулдаг. Гуравдугаар байрт улсын хилийн асуудлыг оруулдаг. Би ингэж бодохгүй байна. Хүмүүсийн болон улс орны хувьд мөнгөний ханш уналт нь маш их уршигтай асуудал мөн боловч олон сая хүн нэвтрэн орж ирж байгаа хилийн асуудал нь эн тэргүүний ач холбогдолтой асуудал гэж үзэж байна” гэж Трамп Пенсильвани муж улсад дэмжигчдийнхээ цуглаан дээр үг хэлэхдээ мэдэгджээ. “АНУ-д нэвтэрч байгаа цагаачдын дотор гэмт хэрэгтнүүд ч их орж ирж байгаа учраас одоогийн засаг захиргааны цагаачлалын бодлого АНУ-ыг “хогийн сав болгож” байна” гэж Трамп нэмж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )