Сонгуулийн зарим хэсгүүдэд аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгана

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 04

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах хороодын ажилтнуудад заналхийлэх явдал ихсэж, үймээн гарах магадлал нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын эрх баригчид сонгуулийн хэсгүүдэд аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгах шийдвэр гаргасан тухай The Washington Post сонин мэдээлсэн байна.

Энэ шийдвэрийн дагуу сонгуулийн зарим хэсэгт нисэгчгүй нисэх аппаратууд ашиглах, түгшүүрийн дохионы товчлуур ажиллуулах, мэргэн буучдыг тараан байрлуулах зэрэг арга хэмжээ авах юм байна. Хууль хамгаалах байгууллагууд шуурхай ажиллагааны багуудыг бэлэн байдалд оруулж, гудамжинд эргүүл хийх албан хаагчдын тоог нэмэгдүүлж байгаа ажээ.

Мөн Вашингтон болон Невада муж улсад болзошгүй үймээнээс сэрэмжилж Үндэсний гвардын албан хаагчдыг дайчлахаар төлөвлөж байгаа юм байна. Тус улсын ерөнхийлөгч асан Дональд Трамп сонгуульд ялагдсан тохиолдолд түүнийг дэмжигчид нь үймээн дэгдээж болзошгүй гэж Ардчилсан намын төлөөлөгчид болгоомжилж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top