АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Төлөөлөгчдийн танхимын гишүүн Майк Уолтцод үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн алба тушаалыг санал болгосон тухай “The Wall Street Journal” эх сурвалж дурдан дамжуулжээ.
Уолтц нь АНУ-ын армийн “ногоон берет” тусгай ангийн ахмад дайчин бөгөөд Афганистан, Ойрх Дорнод, Африкт үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай. Конгрессмен НАТО-г хатуу шүүмжилдгээрээ мөн алдартай гэж тус сонин онцолсон байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх нь ерөнхийлөгчийн томилдог нөлөө бүхий албан тушаалтан юм.
Өнгөрсөн наймдугаар сард Уолтц Жо Байденыг АНУ-д аюул заналхийлэл учруулж буй Аль Каида, Исламын улс зэрэг террорист бүлэглэлүүдийг дахин идэвхжихийг таслан зогсоож чадаагүй хэмээн шүүмжилж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )