Хотын утаатай зуузай холбох хэмжээний гамшигт асуудал бол нүүрсний хулгай, түүний эргэн тойронд буй асуудал. Сүүлдээ нүүсний хулгай нь “Тавантолгой түлш”-ээр ч дамждаг байж магадгүй хардлага яригдах болов. Магадлал бий. Харин “Тавантолгой түлш” компанийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжсэн сайхан мэдээ байна. Яагаад сайхан мэдээ гэж байгаа вэ гэхээр “Тавантолгой түлш” Хотын дарга Х.Нямбаатарын мэдэлд очиж байна. Түүний хувьд нүүрсний хулгай дэгдэж байхад Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан учраас тэр.
Нөгөө талаар авахаас ч өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Тус үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд 10 хувиар өсөж, үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдэж, харин 1.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Үйл ажиллагаа нь ийм байхад нийслэлд авахаас өөр яахав. Хотын дарга Х.Нямбаатар ч “Нүүрсний хулгай-2 илрэх вий” хэмээж байсан нь ч нэгийг хэлнэ.
Энэ бол өөр хэрэг. Тэгэхээр “Таван толгой түлш” компанийн бизнес төлөвлөгөөг дахин шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх цаг болсон. Хамгийн ноцтой асуудал нь сайжруулсан түлшний бүтээгдэхүүнээс болж иргэд угаартсан, хорвоогийн мөнх бусыг үзсэн гээд гамшгийн хэмжээний асуудал олон байна. Нөгөө талаар айсуй 2025 онд нүүрс хэрэглэдэг газ руу шилжүүлэх ТЭЗҮ боловсруулах тендер зарлах гэж байна. Амжилттай болбол жил бүр гэр хорооллын бүсүүдэд 20,000 доошгүй айлыг газын хэрэглээнд шилжүүлэх тухай ярих болжээ. Тэртээ тэргүй орон сууцжуулж чадахгүй юм чинь газын хэрэглээнд шилжсэн нь дээр болов уу.
Сэтгэгдэл ( 3 )
Нүүрсэндээ угаартдаг хэрэглээний мэдлэггүй гарууд чинь газанд бол бүр нам явцгаана биз дээ. Дээрээс нь гал алдах аюул нь нүүрсээ бодвол илүү ойрхон байх болов уу. Ер нь л оркууд шүү дээ маниус чинь. Тэрийгээ хүлээн зөвшөөрөхөөс үнхэлцгээ хагартал айна. Ядахдаа оркууд гэдгээ хүлээн зөвшөөрөөд эхэлбэл цаашдаа яах вэ гэдэг гаргалгаагаа олоход хялбар болно доо
Газ дэлбэрвэл дуусна даа. Газ хэрэглэж үзээгүй гарууд сүйд хийнэ шүү!!!
Зээлийг 1 хүнд 1 удаа өг. Ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдийн ихэнхи нь дундажаас доош орлогтой иргэд . Ипотек зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болоод удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ? Иймд 1м2 нь 2,5 саяаас доош үнэтэй орон сууцанд ипотек зээл олгодог болох зохицуулалт хийж орон сууцны хөөсөрсөн зохиомол үнийг унагах ёстой.