Сирийн шинэ засгийн газартай хамтран ажиллах нөхцөлөө илэрхийлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 12 сарын 09

Сирийн шинэ засгийн газартай Иран улсын хамтран ажиллах гол нөхцөл бол терроризмыг дэмжихгүй байх, Израил улсаас зай барих явдал юм гэж Исламын бүгд найрамдах Иран улсын гадаад харилцааны сайд Аббас Арагчи мэдэгдсэн байна.

“Сирийн эрх баригчидтай бидний тогтоох хамтын ажиллагаа нь Иран улс болон Сирийн шийтүүдийн талаар тэдний баримтлах бодлого, үйл ажиллагаа, түүнчлэн Израиль хийгээд террорист бүлэглэлүүдээс тэд хэр зэрэг зай барихаас шалтгаална” гэж Аббас Арагчи Ираны үндэсний телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.

“Сирийн ирээдүйн засгийн газрыг байгуулах талаар янз бүрийн бүлэглэл, овог аймгуудын хооронд тохиролцоонд хүрэх амаргүй боловч Сирийн ард түмний хүсэл зориг биелээсэй хэмээн хүсэж байгаа учраас бид энэ үйл явцыг дэмжиж байгаа” гэж тэр хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top