АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп чадвал Украины мөргөлдөөнийг эцэс болгоно гэж мэдэгджээ.
“Дайныг эцэс болгохыг би хичээж байна. Чадвал би үүнийг хэрэгжүүлнэ” гэж тэрээр телевизийн NBC News сувагт ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн байна. Ирээдүйд Украинд үзүүлэх зэвсгийн тусламжийн тухай асуултад Трамп хариулахдаа, Украины эрх баригчдад үзүүлэх дэмжлэгийн хэмжээ өмнөхтэй адилхан байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж.
НАТО-гийн гишүүн орнууд зохих хэмжээний санхүүжилт хийх үүргээ биелүүлж, аюулгүй байдлаа хангахад илүү их санхүүгийн хариуцлага хүлээхгүй бол АНУ Умард Атлантын тус эвслээс гарч болох юм гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )