ХӨСҮТ | Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар аймагт томуугийн халдвар ӨНДӨР байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 13

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Дэлхийн бөмбөрцгийн хойд талын улс орнуудад өвлийн хүйтний улиралд H1N1 томуугийн вирус давамгайлан дэлгэрдэг. Монгол Улсын хувьд томуугийн вирусийн дэгдэлт алаг цоог, зарим газруудаар идэвхжилийн гуравдугаар түвшинд хүрээд байна.

Аймгуудын хувьд зургаан аймагт идэвхжилийн хоёрдугаар түвшин, 12 аймагт алаг цоог, гурван аймагт, тухайлбал, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар аймгийн хэмжээний буюу томуугийн вирус нэлээн өргөн хүрээнд дэгдээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top