Хоёр дахин баталсан ч АЛДАА ДҮҮРЭН төсөв

2024 оны 12 сарын 18

УИХ-аас баталсан Монгол Улсын 2025 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьснаар өнгөрөгч пүрэв гаригт Засгийн газар төсвөө дахин боловсруулж, алдагдалгүй төсөв өргөн мэдүүлснийг УИХ-аар баталлаа. Уг нь Монгол Улсын 2025 оны төсвийг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 8-ны өдөр эцэслэн баталсан. Монгол Улсын төсвийн нийт зарлага 2022 онд 18 их наяд байсан бол ердөө гурван жилийн дараа буюу 2025 онд 35.8 их наяд төгрөгт хүрч, нийт дүнгээрээ 100 хувиар тэлсэн төсвийг баталсан гэдэгтэй маргах аргагүй. Ийнхүү түүхэндээ анх удаа төсвийг хоёр дараалан хэлэлцэж байж 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр эцэслэн баталсан нь Засгийн газар ч тэр, УИХ ч тэр чадамжгүй байгааг харуулсан хэрэг болсон.

Дахин өргөн баригдсан төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас 800, гадаадын зээл ашиглалтаас 700, урсгал зардлаас 700 тэрбум төгрөгийг танаж анхны хувилбараас 2.3 их наядын зардал танаж төсвөө алдагдалгүй баталсан гэж байгаа. Хамгийн гол нь хариуцлагагүй төсөв оруулж ирээд УИХ-аар батлуулсан хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал үлдэж байна. Эдийн засагчдын хэлж байгаагаар бол “Төсөв бол төр оршин тогтнож буй гэдгийг тунхагладаг Үндсэн хуулийн дараа бичигдэх чухал бодлогын баримт” гэдгийг хэлдэг. Энэ нь ч үнэн.

Энд нэг том зүйл бий. Өнгөрөгч 2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт хоёр их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо 2025 онд 7.5 их наяд төгрөгт хүрч дөрөв дахин нэмэгдэх болсон. Хувь хүний орлогын татвар 1.2 их наядаас 2.9 их наяд төгрөгт хүрч 2.5 дахин өснө. Дотоодын барааны НӨАТ 1.5 их наядаас 3.4 их наяд төгрөгт хүрч хоёр дахин нэмэгдэнэ. Эндээс аж ахуй нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт ямар хэмжээгээр нэмэгдэж байгааг харж болно. Ийнхүү ирэх оны төсөв эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумиж байгааг ч үүгээр харж болно. Төсөвт төвлөрүүлэхээр тооцсон татварын хэт өндөр тооцоо, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт, зээлийн өндөр хүүгийн зардал зэрэг нь ирэх онд олон мянган бизнес эрхлэгчийг дампууруулна.

Орлогын төсөөллийг ч хэтэрхий өөдрөгөөр харуулсан. Тухайлбал, ирэх онд 83 сая тонн нүүрс олборлож, 129 ам.доллароор экспортлоно. Эдийн засгийн өсөлтийг найман хувь, нийт экспорт 18.9 тэрбум ам.долларт хүргэх, инфляц зургаан хувьд тогтвортой барих, ДНБ-нийхээ хэмжээг 93 их наяд төгрөгт хүргэх зэрэг мөрөөдлийн тоо баримттай төсөв болсон.

Эдийн засагчдын ярьж байгаагаар төсвийн зардлыг танах хэд хэдэн суваг байдаг аж. Энд орон нутгийн татаас, халамж, тусгай сангууд лавтай бий. Ирэх жил нийт 15 аймагт 445 тэрбум төгрөг хуваарилсан байна. Мөн ирэх 2025 онд халамжид гурван их наяд 562 тэрбум төгрөг зарцуулна. Ингэхдээ төсвийн нийт орлогын 31 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлэхээр зурсан. Тус салбараас улсын төсөвт 2021 он 3.4 их наяд төгрөг, 2022 онд 4.3 их наядын орлого олохоор тооцож байсан дүн, 2024 онд найман их наяд, ирэх 2025 онд 11.6 их наяд төгрөг болохоор тооцсон.

Ийнхүү Монгол Улс түүхэндээ хоёр дахин төсвөө баталсан ч алдаа дүүрэн болсныг хэн ч харсан мэдэхээр. Хүмүүс соёлын ваучерыг хасаж, Хавдрын эмнэлэг дээр харагдахгүй шахам төсөв тавьсныг л хараад баясаж байгаагаас биш тэр чигтээ алдаа байна даа.

М.Зул

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.82.49) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
DR. ADITYA(102.89.82.49) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
S(66.181.177.42) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
boldoo(178.174.229.45) 2025 оны 03 сарын 13

OYUERDENE DANHAN TOLGOIT BOLOVSROLGUI TENEG MALIIG ZAILUUL YARALTAI

1  |  0
Close menu