АНУ хиймэл оюун ухааны технологи боловсруулах салбарт Хятад улсаас түрүүлж байгаа гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
“Бид Хятадын өмнө байхыг хүсэж байна. Хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх нь АНУ-д асар олон ажлын байр бий болгохын зэрэгцээ анагаах ухааны салбарт олон давуу талыг бүрдүүлж өгнө. Хорт хавдартай холбоотой судалгаа хийх болон өөр бусад зүйлд түүнийг үр ашигтай хэрэглэх боломжтой юм” гэж Трамп хэлсэн байна.
Хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд 500 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулах Stargate компанийг АНУ-д байгуулж байгаа тухай Америкийн удирдагч нэгдүгээр сарын 21-нд зарласан юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд OpenAI, SoftBank Group и Oracle зэрэг томоохон компаниуд оролцож байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )