АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ойрхи Дорнод дахь өөрийн тусгай элч Стивен Уиткоффод Ирантай дипломат хэлхээ холбоотой ажиллах үүргийг хариуцуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Ирантай харилцах асуудлыг өөрийн тусгай элчид хариуцуулах шийдвэрийг Трамп гаргасан нь Иранд цэргийн аргаар дарамт шахалт үзүүлэх асуудлыг авч хэлэлцэхээс өмнө тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаар шинэ хэлцэл байгуулах хүсэлтэй байгааг нь гэрчилж байгаа гэнэ. Стивен Уиткофф нь Израил болон Палестины ХАМАС хөдөлгөөний хооронд гал зогсоох, барьцааны хүмүүсийг солилцох тухай хэлэлцээр байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна.
Женевт нэгдүгээр сарын 13-нд болсон Иран болон “Европын гурвал”-ын орнууд болох Их Британи, Герман, Францын гурав дахь яриа хэлэлцээний үеэр цөмийн хөтөлбөртэй нь холбоотой хэлцлийн асуудлаарх яриа хэлэлцээг сэргээхэд Иран улс бэлэн байгаагаа илэрхийлсэн аж. Гэхдээ 2015 оны хэлэлцээрийн нөхцөлийг хүлээн авахгүй гэж мэдэгджээ.
Ираны эрх баригчид тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх 2015 оны Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтын төлөвлөгөөний заалтуудыг АНУ дахин мөрдөж эхлэхээс нааш Вашингтонтой яриа хэлэлцээ хийхгүй гэж Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хямралыг гэтлэн давахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн таван улс болон Герман 2015 онд Ирантай Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан билээ. 2018 онд тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч байсан Доналд Трамп уг тохиролцооноос гарч, Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтын төлөвлөгөөний дагуу цуцалсан Ираны эсрэг хориг арга хэмжээг сэргээсэн юм. Орос, Хятад, АНУ, Их Британи, Герман, Франц улс уг тохиролцоог сэргээх тухай асуудлаар Ирантай 2021 оны дөрөвдүгээр сараас яриа хэлэлцээ хийж эхэлсэн боловч 2022 онд үр дүнгүй дууссан ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00