Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболтыг хийснээр манай улсын урагш гаргах нүүрсний хэмжээ, ачаа тээврийн эргэлт нэмэгдэнэ.
Үүнтэй уялдуулан Тавантолгойн нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээг мөн үзэглэсэн. Ингэж байж өчнөөн жил хүлээсэн хил холболтын төмөр зам, гүүрэн гарцтай болсны ашиг гарна. Эдийн засгийн өгөөж нь бодит байдалтай утга дүйнэ. Хэдийгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хэлэлцээрт гарын үсэг зурсан ч түүнийг дагасан бусад гэрээ, УИХ-аар батлахаас өгсүүлээд “тохируулга” хийх зүйлүүд бас бий.
Манай дотоодын улстөржилт, гацаанаас үүдэн 16 жил хүлээгдсэн учир урд хөрш алдагдлаа нөхүүлнэ гэж хатуу шаардлага тавиагүй, гэхдээ төслийн хүрээнд Засгийн газарт нэг биш нэлээд хэдэн санал тавьсан. Энэ дотор нүүрсээ хөнгөлөлттэй үнээр экспортлох, ингэхдээ “Чайна Энержи” компаниар олборлолт хийлгэх, мөн тэдний санал болгосон компаниар барилгын ажлыг гүйцэтгүүлэх. Төмөр замаа холбох хүртэл бүтээн байгуулалтын ажил эхлэх 2025 оноос 27 сая тонн нүүрс Монголоос авах бөгөөд цаашид жил бүр 20 сая тонн нүүрс авах. Түүнчлэн Тавантолгой бүлэг ордын Онч хараат, Бортолгой ордод 16 жил олборлолт явуулж, нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээ хийх асуудал багтжээ. Ингэхдээ Чайна Энержи олборлосон нүүрсээ авахгүй.
Мөн уурхайн амны үнэ, жишиг үнэ гэхчлэн бид ярьдаг, бичдэг. Сүүлийн үед биржээр арилжиж буй үнийн дүн мэдээг байнга хүлээн авдаг, тэр талаар олон нийт ойлголттой болоод байгаа. Тэгвэл Засгийн газар "Чайна Энержи"-гийн зарим саналыг шууд хүлээн авах эрх зүйн боломжгүй.Биржийн тухай хуулиа баримталж, гэрээ байгуулахдаа биржийн дундаж үнээр тооцъё гэжээ. Хятадын тал болохоор биржийн дундаж үнээр тооцохгүй, тусдаа аргачлал гаргаж тооцох санал гаргаад буй. Үзэглээд буй дээрх гэрээний ерөнхий агуулгад дээрх асуудлууд багтсан ч наана, цаана нь тодорхойгүй зүйлүүд байна. УИХ-ын намрын чуулганаар гэрээг соёрхон батлахад зарим зүйл, заалтуудыг нарийвчилж, илүү тодорхой болгох бололтой.
Сэтгэгдэл ( 2 )
Mongoliin tur mcs-ees TT-n 96%avaad ch uudluxgui yum. Buun nuurschin luivarchin uls turchid ix xurliin gishuud. MCS 4
Chinad usa 10 huviin tatvar nemsen china 2024 ond 10 say koks nuurs usagaas avsan. China mongoloos yaj nuurs avahaa medelgui yahavde gehde uursduuu olborlood teeverlene gedeg baij bolomjgui zuil uursduu olborlood unetei zarah zamaa haildaaa