Засгийн газар НӨАТ-ын хуулийг дэмжихээ илэрхийлжээ

2025 оны 02 сарын 19

Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хойш төрд бугшсан авлига, хулгай дээрэм, албан тушаалын хэргийг цэгцлэхээс гадна нийгэм, эдийн засгийн чиглэлд 14 мега төсөл санал болгоод эхнээсээ гараанаас гарч байна

Гэхдээ Засгийн газар зөвхөн том том төслүүдээ анхаараад зогсохгүй нийгмийн бусад асуудлыг шийдвэрлэх замаар олон талт ажил өрнүүлж байгаа нь сайшаалтай.

Юуны өмнө Засгийн газраас салбар салбарын хуулийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьж байна. Зарим тал дээр салбар салбараас санаачилан оруулж ирсэн хуулийг бодлого, шийдвэрийн хүрээнд дэмжин ажиллаж байна. Тухайлбал, Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын хуульд нэгэн заалт орсон нь амьдралын хөрсөн дээр буусан оновчтой зүйл болжээ. Одоогийн хуулиар борлуулалтын орлого 50 сая төгрөг болвол НӨАТ төлөгч болдог. Тэгвэл энэ босгыг 400 сая болгож байгаа нь бичил бизнес эрхлэгч болон иргэдэд ихээхэн таатай зүйл юм.

Ингэхдээ 400 сая төгрөгийг дараалсан 12 сарын орлогоос тооцохоор болжээ.  Өмнөх хуулийн үйлчлэлээр орлого нь 50 сая төгрөг хүрсэн бол шууд НӨАТ төлөгч болдог байсан бол энэ удаа 12 сарын орлогоор хязгаарлана гэсэн үг. Энэ нь 12 сарын хугацаанд 390 саяын борлуулалтын орлого олсон бол НӨАТ төлөгч болохгүй гэсэн үг. Энэ бол жирийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд маш том дэмжлэг болох юм. Тэгэхээр 50 сая төгрөгийн босго давж, НӨАТ төлөгч болсон хүмүүс яах вэ гэх асуулт зүй ёсоор гарч ирнэ. Тэгвэл шилжилтийн үеийн зохицуулалтаар харьяа дүүргийн Татварын хэлтэст цахимаар хүсэлт гарган, НӨАТ төлөгчийн бүртгэлээ цуцлуулж болох юм. Энэ мэт иргэд, аж ахуйн нэгжээ тэтгэсэн хуулиудыг Засгийн газраас бодлогын хувьд дэмжин ажиллаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын ачааллыг багасгах ажлыг хийхээр зорьж байгаа. Хуулийн шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ыг таван хувь болгох санаачилгыг гаргасан. Уг хууль хэрэгжвэл татвар төлөгчдөд төрөөс ирж буй татварын дарамт буурна. НӨАТ-ын тухай хуулийг Засгийн газар дэмжиж байгаа нь ямар нэгэн асуудал гарахгүй дэмжигдээд цааш явах нь дамжиггүй.

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Уянгахишиг, А.Ундраа, Ч.Лодойсамбуу нарын дөрвөн гишүүн Нэмэгдсэн өртгийн татварын хувь хэмжээг таван хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Шинэ парламент гарч ирээд гишүүдтэйгээ хамтраад НӨАТ-ын татварыг таван хувь болгох хуулийн төслөө дахин өргөн барьж байна. Өнөөдрийн байдлаар 180 мянган аж ахуйн нэгж бий. Тэдний 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. 250 мянган хувиараа аж ахуй эрхлэгч иргэний 50 мянга нь хувиараа татвар төлөгчөөр бүртгүүлсэн.

Яагаад аж ахуй эрхлэгчид НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхдээ ийм хойрго байна гэхээр НӨАТ хэтэрхий өндөр байгаатай холбоотой. НӨАТ-ын татварыг таван хувь болгосноор 6.5 их наяд төгрөгийн НӨАТ-ын татвар нийт татварын 24 хувийг бүрдүүлж байгаа. НӨАТ-ын татварыг өнгөрсөн жил таван хувь болгосон бол 3.8 их наядаар НӨАТ татвар багасна гэж шууд автоматаар тооцож болохгүй.

Татварыг багасгаад буцаагаад татварын бааз суурь нэмэгдэх замаар 250 мянган хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн 150 мянга нь НӨАТ төлөгчид бүртгүүлнэ. Дээрээс нь 180 мянган аж ахуйн нэгж татвар төлөгчөөр нэмж бүртгүүлэх, татварын орлого багасахгүй харин эсрэгээрээ аж ахуйн нэгжийн орлогын татвар нэмэгдэх боломж бүрдэнэ” гэсэн байр суурийг илэрхийлж байв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.190.150) 2025 оны 03 сарын 13

НӨАТ 5 хувь боллоо гээд пмны үнэ буурахгүй ш тээ. Эзэд л баяжаад дуусна. Үүний оронд НӨАТ буцаан олголтыг 5 хувь болгох хэрэгтэй. Хүн бүр ашгийг нь хүртэнэ. Хшн бүр Е баримт нэхдэг болно

2  |  0
Close menu