Эр зоригийн шалгуур “SILK WAY RALLY” олон улсын ралли уралдаан болно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 20

“SILK WAY RALLY” буюу “Торгоны зам” олон улсын ралли уралдаан манай улсын нутаг дэвсгэрт гурав дахь жилдээ зохион байгуулагдана. Энэ жилийн уралдааны замын чиглэл ОХУ-ын Иркутск хотоос эхлэн Байгаль нуур, Улаан-Үүдээр дамжин Монгол улсын хилээр нэвтэрч Улаанбаатараас Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийг дамжин өнгөрч ОХУ-ын Горно-Алтайкс хүртэл үргэлжлэх юм.

“SILK WAY RALLY” буюу “Торгоны зам” олон улсын ралли уралдаан 2009 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд өнгөрсөн жилийн уралдаанд 20 орны 100 гаруй тамирчин оролцжээ. Манай улсын байгалийн өвөрмөц тогтоц, зам харгуй бартаат замын уралдаанд хамгийн тохиромжтой байдгийг тамирчид, зохион байгуулагчид онцолсон байна.

Орос, Монголын Засгийн газар хоорондын Комиссын Монголын хэсгийн дарга “SILK WAY RALLY” буюу “Торгоны зам” олон улсын ралли уралдааныг зохион байгуулахад бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулах нь Монгол Улс, ОХУ хоёрын аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu